Нийтлэг асуултууд
Хэрэглэгчийн бүртгэл
- Та такси, унаа түрээс, дуудлагын жолооч болон хүргэлтийн үйлчилгээ авах бол 'UBCAB' аппликэйшнийг суулгаж, доорх алхмыг хийнэ:
- Аппликэйшн татах: http://onelink.to/ubcab
- Утасны дугаараа оруулж баталгаажуулах код хүлээж авч оруулна.
- Хаягаа оруулна.
Үйлчилгээний үнэ тариф
Үйлчилгээний төрлөөс шалтгаалан үндсэн үнэ, үнэ тооцох аргачлал өөр байдаг. Иймд та өөрийн хэрэгцээт үйлчилгээгээ сонгон “баталгаажуулах цонх”-нд харагдах үнийн задаргаа мэдээлэлтэй танилцаарай.
Хэрэглэгч И баримтаа хэрхэн холбох вэ?
Заавар: Та аялал эхлэхээс өмнө хэрэглэгчийн аппликэйшний зүүн дээд буланд байрлах “профайл” хэсэг рүү нэвтэрч “Ибаримт холбох цэс ”-ээр мэйл хаяг болон Иргэний код оруулан холбоно. Ингэснээр төлбөр төлөх бүрд таны Ибаримт автоматаар шивэгдэнэ.
Байгууллага дээр Ибаримт авах бол аялал эхлэхээс өмнө хувь хүн эсвэл байгууллага гэсэн сонголтоос “байгууллага” сонголтыг сонгон регистрийн дугаарыг оруулснаар баримтын шивэлт байгууллагын нэр дээр хийгдэнэ.
Аялал дундуур баримтаа өөрчлөх боломжтой бөгөөд хэрэглэгч аялал эхлэхээс өмнө болон төлбөр төлөхийн өмнө өөрчлөх боломжтой.

Хэрэглэгч аппликэйшн ашиглан дуудлага өгөх заавар
Ubcab app-д байршлаа тохируулан унаа дуудах цэсээс өөрт тохирох үйлчилгээний төрлөө сонгоод баталгаажуулах товчийг дарснаар хамгийн ойрын жолооч нартай холбогдоно.
Таны байршилд ойр байгаа 6 жолооч дуудах бөгөөд жолооч олдоогүй тохиолдолд дахин дуудаж такси үйлчилгээг авах боломжтой. Цаг хамаарахгүй хүссэн үедээ аппликэйшнийг ашиглах боломжтой.
Таны байршилд ойр байгаа 6 жолооч дуудах бөгөөд жолооч олдоогүй тохиолдолд дахин дуудаж такси үйлчилгээг авах боломжтой. Цаг хамаарахгүй хүссэн үедээ аппликэйшнийг ашиглах боломжтой.
Жолооч ирснийг мэдэх
- Танд үйлчилж буй жолоочийн мэдээлэл, холбоо барих утас зэрэг дэлгэрэнгүй мэдээлэл таны аппликэйшн дээр харагдана.Жолооч таны заасан байршилд ирээд дохио өгөхөд та тохирох хариултыг сонгон хариу өгөх боломжтой.Жолоочийн хүлээлгийн эхний 5 минут үнэгүй байх бөгөөд хүлээлгийн хугацаа дуусахад хүлээлгийн минут тутамд 200₮ тооцогдоно.Хэрвээ жолоочтой холбогдох боломжгүй, болон бусад шалтгаанаар аялал гүйцэтгэх боломжгүй болсон тохиолдолд “ЦУЦЛАХ” товч дээр дарж дуудлагыг цуцлах боломжтой.
Үйлчилгээ эхлүүлэх
Та өөрийн дуудсан унаанд сууж, жолоочид өөрийн утасны дугаарын сүүлийн 4 оронтой тоог хэлж баталгаажуулан аяллаа эхлүүлээрэй.
Аялалын төлбөрөө хэрхэн төлөх вэ?
Хэрэглэгч төлбөрийг бэлэн ба бэлэн бус аль ч хэлбэрээр төлөх боломжтой.
Купон ашиглах заавар:
АЛХАМ 1. БЭЛГИЙН КУПОН БҮРТГҮҮЛЭХ
Аппликэйшний зүүн дээд буланд байрлах үндсэн цэс хэсгээс “хэтэвч” цэсийг сонгон, дэлгэцэд гарч ирэх “Миний купон” хэсэгт өөрийн купоны нууцлал бүхий кодыг хийн бүртгүүлнэ.
АЛХАМ 2. БЭЛГИЙН КУПОН АШИГЛАН ТӨЛБӨР ТӨЛӨХ
Та аяллын аль ч үед төлбөр төлөх хувилбар хэсгээс “купон” хэсгийг идэвхжүүлсэн тохиолдолд таны аяллын төлбөр купоноор төлөгдөнө.
САНАМЖ: Та 1 аялалд зөвхөн нэг купон ашиглах боломжтой бөгөөд таны төлбөр бэлгийн картын үнийн дүнгээс бага тохиолдолд нэмэлт төлбөр төлөх шаардлагагүй. Харин купоны үнийн дүнгээс дээш тохиолдолд үлдсэн төлбөрийг бусад төлбөрийн хэрэгсэл ашиглан төлөх боломжтой.

Бэлгийн карт ашиглах заавар:
АЛХАМ 1. БЭЛГИЙН КАРТ БҮРТГҮҮЛЭХ
Та аппликэйшний зүүн дээд буланд байрлах үндсэн цэс хэсгээс “хэтэвч” цэсийг сонгон “Бэлгийн карт” хэсэгт өөрийн бэлгийн картын нууц кодыг оруулснаар бүртгэгдэх болно.
АЛХАМ 2. БЭЛГИЙН КАРТААР АШИГЛАН ТӨЛБӨР ТӨЛӨХ
Та аялалын аль ч үед төлбөр төлөх хувилбар хэсгээс “бэлгийн карт” хэсгийг идэвхжүүлсэн тохиолдолд таны аяллын төлбөр таны бэлгийн картаас төлөгдөнө.
САНАМЖ: Бэлгийн карт нь үнийн дүнгээ дуустал хэдэн ч удаа ашиглах боломжтой.

Жолоочийг хэрхэн үнэлэх вэ?
Аялал бүрийн дараа “жолоочид үнэлгээ өгөх” хэсэг гарч ирэх бөгөөд аппликэйшнээр жолоочийн үнэлгээгээ заавал өгөөрэй. Мөн манай сошиал хаягуудаар болон 7780-7780 утсаар гомдол мэдүүлэх боломжтой. Таны үнэлгээ стандарт тогтоодог тул аялал бүрийнхээ дараа саналаа илгээнэ үү.
Хэрхэн гомдол бүртгүүлэх вэ?
Та аяллын түүхээр орж асуудал гарсан тухайн аяллыг сонгон дэлгэрэнгүй хэсгээр нэвтрэн жолоочтой холбоотой санал хүсэлтээ илгээнэ. Ингэснээр тухайн аяллын мэдээллийг бид нягтлах бөгөөд журмын дагуу асуудал шийдвэрлэдэг.